өдөр
шөнө
×

Элэг цэвэрлэх хүнс 

Элгээ цэвэрлэе гэвэл юуны өмнө буруу зуршлаа хаях хэрэгтэй. Мөн архи согтууруулах ундаа бүү хэрэглэ, шарсан болон өөхтэй хоолоос татгалзаж эрүүл, ашигтай хооллолтыг эрхэмлэ. Түүнчлэн спортоор хичээллэх буюу ядаж тогтмол явган алхаж хэвшээрэй. Ингээд элэг цэвэрлэдэг 11 хүнсийг санал болгож байна. 
Улаан манжин: Түүнд бета-каротин их агуулагддаг тул элэгний ажиллагаанд сайн, цөс ялгаруулахад тустай. Лууван мөн адил үйлчилгээтэй. 
Сармис: Бие махбодийг токсиноос цэвэрлэж элгийг нөхөн сэргээхэд тусалдаг. 
Навчит ногоо: Бууцай, рукола, яншуй, навчит ногоо зэрэг нь цусаас токсин гадагшлуулж элгийг хамгаалдаг. 
Цитрусын төрлийн жимс: Мандарин, апельсин, грейпфрут зэрэгт их хэмжээний С витамин агуулагддаг учраас маш үр дүнтэй антиоксидант болдог.
Хушга: Энэ самар антиоксидант шинж чанартай, омега-3 агуулдаг бөгөөд элэгний ажиллагааг сайжруулдаг. 
Алим: Алиманд агуулагддаг пектин бол гэдсийг сайн цэвэрлэдэг. 
Оливын тос (ялангуяа хүйтэн аргаар шахсан): Элгэнд сайн. Элэгнээс токсин гадагшлуулж Е витаминаар бие махбодийг хангадаг. 
Өнгөт байцаа: Энэ байцааны ачаар хоол боловсруулах ферментүүд ялгарч токсин гадагшилж хавдар үүсэх магадлал буурдаг. 
Ногоон цай: Гэдэс цэвэрлэж бодисын солилцоог сайжруулна, токсин гадагшлуулж үрэвслээс сэргийлдэг. 
Куркум: Токсин гадагшлуулахаас гадна удаан хугацааны турш эм уусны дараа элгийг цэвэрлэдэг. 
Авокадо: Антиоксидант шинж чанарыг агуулдаг тул байгалийн жамаар хордлого тайлахад тустай. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top