Цаг агаарын гоц үзэгдлийн үеэр зүрх судасны өвчнөөр нас барах тохиолдол нэмэгддэг тухай Европын кардиологийн нийгэмлэг (ESC) мэдэгдлээ. Эрдэмтэн судлаачид маш өргөн цар хүрээтэй ажиглалт судалгаа хийж өгөгдлийг тухайн үеийн цаг агаарын байдалтай харьцуулсны эцэст ийм дүгнэлтэд хүрчээ. Судалгаанд Европын 5 орны 2,28 сая иргэн хамрагдсан, оролцогчдын дундаж нас 50 байв. “Цаг агаарын гоц үзэгдлээс болж зүрхний өвчтэй хүмүүсийн нас баралт ихэсч байна.... Их халуун, хэт хүйтэн агаарын “давалгаа” нь зүрхний дутагдал, инфаркт, инсульт болох магадлалыг нэмэгдүүлдэг. Өвөл цаг агаар огцом 10 градусаар буухад өвчтөнүүдийн нас барах эрсдэл 19%-иар, зүрхний шигдээсээр өнгөрөх эрсдэл 22%-иар нэмэгдсэн. Түүнчлэн зун хэт халууны үед зүрх, судасны өвчнөөр нас барах эрсдэл 25-30% ихэсч байна. Иймээс энэ хүчин зүйлийг эмзэг бүлгийн өвчтөнүүдтэй ажилладаг эмч нар анхааралдаа авах хэрэгтэй” хэмээн эрдэмтэд ярилаа.