өдөр
шөнө
×

Ходоодонд хэрэгтэй ханд

Зөгийн бал: 200 мл буцалсан, бүлээн усанд 2 цайны халбага зөгийн бал хийж өдөрт 2-3 удаа уувал ходоодонд сайн. 
Хар луувантай унд: 1 стакан зөгийн бал, 1 стакан хар луувангийн шүүсийг (черная редька) холино. Үүнээс өдөрт 3 удаа тус бүр 1 хоолны халбагыг уухад ходоод, элэг, цөсний өвчнөөс сэргийлж хоол боловсруулах эрхтэн болон дэлүүний үйл ажиллагааг сайжруулдаг. 
Зөгийн балтай ханд: Нугын хошоонгор 35 грамм, бамбайн үндэс 35 грамм, зөрөг цэцэг 30 граммыг бэлдэж бүгдийг холино. 1 стакан холимог дээр 0,5 литр халуун ус хийж тагла. 30-40 минутын турш хандалж идээшүүлэх ёстой. Зөгийн балыг 200 мл ханданд 1 хоолны халбага орохоор тооцон нэмнэ. Хоол идэхийн өмнө энэ хандыг бүлээнээр өдөрт 3 удаа тус бүр 100мл ууна. Мөн цөс хөөхөд тустай. 
Алимын шүүс: 100 мл алимын шүүсэнд 1 цайны халбага зөгийн бал хийж хутга. Үүнээс өдөрт 2-3 удаа элэгний болон цөс ялгаруулах замын өвчний үед ууж болно.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top