---ОХУ-ын “РЖД-Медицина” эмнэлгийн гастроэнтерологч эмч Наталья Стуковагийн зөвлөгөө--
Мөөг ашигтай, олон төрлийн витамин болон микроэлемент агуулдаг. Гэхдээ мөөг бол бүх хүнд тохирох хүнс биш. 10-аас доош насны хүүхдэд мөөг өгч болохгүй, яагаад гэвэл бяцхан хүүхдүүдийн дотоод шүүрлийн булчирхай бүрэн гүйцэд бүрэлдэж дуусаагүй байдаг. Мөн жирэмсэн эхчүүд мөөг хэрэглэхээс зайлсхийвэл зохино. Түүнчлэн ходоодны үрэвсэл, шархлаа зэрэг ходоод гэдэсний замын өвчинтэй хүмүүс өвчний хурцадмал үед мөөг бүү хэрэглэ, учир нь мөөгөн дэх уургууд нь хүртэл шингэц муутай. Мөөгний ихэнх хэсэг нь тэжээллэг бус нүүрс-ус, бүтцийн полисахарид бөгөөд эдгээр нь боловсруулагддаггүй, гэдсэнд очоод шингэдэггүй. Ер нь мөөг шингэц удаантай хүнс, ийм учраас түүнийг тогтмол өдөр бүр хэрэглэхэд тун тохиромжгүй.