өдөр
шөнө
×

Турахад тустай ундаа

Биеийн жингээ бууруулж бодисын солилцоог түргэсгэх 3 ундааг санал болгож байна 
* Нэг ширхэг алимыг нимгэн хэрчиж дээр нь 300 мл ус, 1 цайны халбага нунтаг корица нэмж хутгана. Энэ холимгийг сэрүүн газарт 2 цаг байлгахад бэлэн болно. Түүнийг унтахын өмнө уух хэрэгтэй. Энэ унд таны бие махбодиос илүүдэл шингэнийг гадагшлуулж метаболизмыг хурдасгаж, “өөх шатаадаг”. 
* 1 стакан тараг авч дээр нь нунтаг корица 1 цайны халбагыг, мөн цагаан гааны үндсээс тал цайны халбагыг хийж сайн холино. Үүнийг өдөрт 2 удаа, өглөө ба орой уухад метаболизм хурдасч ходоод гэдэсний замын ажиллагаа сайжирдаг. 
* Сайн чанарын ногоон цайгаас 300 мл авч хандална, дээр нь 1 цайны халбага корица нэмж жаахан хөргөөрэй. Дараа нь түүн дээр 1 цайны халбага зөгийн бал хийнэ. Үүнийг өдөр бас орой хоол идэхээс 30 минутын өмнө уухад бие организмыг бэхжүүлж бодисын солилцоо сайжирдаг. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top