өдөр
шөнө
×

Нэрс хавдрын эсрэг үйлчилгээтэй

“Хоол ба хавдрын өвчний хооронд уялдаа холбоо байгааг эрдэмтдийн саяхан хийсэн судалгаа баталсан, иймээс өдөр тутмын хоол хүнсэндээ их анхаарах ёстой.... Флавоноид агуулсан хүнс хавдраас сэргийлдэг,. Апельсин, алим зэрэг хүнсийг өдөр бүр хэрэглэвэл зохино. Түүнээс гадна нэрс, брокколи, ногоон цай зэргийг хоолны цэсэндээ ахиу оруул” хэмээн Оросын хавдрын эмч Андрей Воробьев зөвлөжээ.
Энэ сэдвээр мөн ОХУ-ын Красноярск хотын Хавдрын эмнэлгийн ерөнхий эмч Андрей Модестов ярилцлага өгсөн байна. “Амьдралын идэвхтэй хэв маягийг эрхэмлэдэг хүмүүс хорт хавдар тусах магадлал бага, яагаад гэвэл эсүүд шинэчлэгдэж бодисын солилцоо хурдасч биеэс хаягдал шаар хурдан гадагшилдаг. Иймээс биеийн дасгал хий, бүжиглэ, усанд сэл. Мөн эрүүл, зөв хооллолт маш чухал. Бөх сайн унтаж, цэвэр агаарт зугаалж бай, буруу зуршлаа хаяхыг хичээ. Хэтрүүлж идэхээ боливол та хорт хавдар төдийгүй өөр олон архаг өвчнөөс сэргийлж чадна. Өөр нэг чухал арга хэмжээ бол жил бүр урьдчилсан сэргийлэх үзлэгт хамрагдаарай. Өөхгүй үхрийн мах, төмс, скумбри, май загас, байцаанд агуулагддаг селен бол хавдрын эсүүдийн өсөлтийг сааруулдаг. Харин усан үзэм, алим, улаан сонгино, улаан лоолинд кварцетин бий, энэ бодис нь ДНК-г гэмтлээс хамгаалдаг. Эхний шахалтаар гаргаж авсан оливын тосонд агуулагддаг тэжээлийн бодис нь хорт хавдрын эсүүд рүү нэвтэрч бүтцийг нь устгадаг. Түүнчлэн хавдрын эсрэг нэгдлүүд нь цагаан гаа, өнгөт байцаа, брокколи, брюссель байцаа, нэрс, цангис, алирс, анисанд байдаг” хэмээн тэрбээр ярилаа.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top