Элэгний өвчнийг эмчлэхэд хэрэглэдэг ямар ч эм дагалдах нөлөө үзүүлдэг. Иймээс эрдэмтэд байгалийн гаралтай аль болох олон бодисыг судалж тэдгээр нь элгэнд яаж нөлөөлдөг талаар ойлгохыг хичээдэг. Хятадын эрдэмтэд анх удаа нэрс жимсний онцгой чанарыг баталж чадав. Нэрс нь уураг тархи болон нүдний торлог, хорт хавдрын эсүүд, бас элгэнд ч нөлөөлдөг аж. “Лабораторийн амьтад дээр хийсэн туршилтаас үзэхэд нэрс жимс нь элэгний өвчнөөс хамгаалж байлаа, түүнчлэн фиброзоос ч гэсэн” хэмээн Хятадын Гуйяны анагаахын коллежийн эрдэмтэд дүгнэжээ.
Түүнчлэн АНУ-ын Калифорни дахь Коимбрын их сургуулийн судлаачид нэрс хэрхэн элгэнд нөлөөлж байгааг мэдэхээр цуврал туршилт хийжээ. Чихрийн шижингийн шинж тэмдэгтэй лабораторийн хархуудад өдөр бүр нэрсний шүүс өгсөн байна. 14 хоногийн дараа хархуудын бие дээрдсэн аж, мөн нэрс нь элгэнд өөх хуримтлагдахаас сэргийлж байв. Өдөрт 240 грамм нэрс хэрэглэхэд элгэнд хүчтэй нөлөөлдөг хэмээн судлаачид тогтоожээ. Түүнээс гадна нэрсийг удаан хугацаагаар хэрэглэхэд бодисын солилцоог дахин программчилдаг гэж эрдэмтэд мэдэгдлээ.