өдөр
шөнө
×

Аргентинд үл мэдэгдэх хатгаа өвчин илэрчээ

Анагаах ухаанд өмнө мэдэгдээгүй байсан хатгааны төрөл Аргентин улсад илэрсэн тухай "Express" мэдээллээ. Сан-Минель-де-Тукуман хотод шинэ вирүсээс үүдэлтэй хатгаа өвчнөөр 11 хүн өвчилж 6 нь нас баржээ. Тус орны Эрүүл мэндийн сайд Карла Виццотти “Энэ өвчний шинж тэмдгээс дурдвал бөөлжиж булчингууд өвддөг, мөн амьсгаа давхацдаг. Манай эмч нар судалгаа шинжилгээ хийсний дүнд “Legionella” хэмээх бактери энэ өвчнийг үүсгэж байгааг илрүүлсэн, гэхдээ төрөл зүйлийг тогтоож чадсангүй. Мэргэжилтнүүд одоо легионеллёз хэрхэн яаж хүмүүсийн амьсгалын замд нэвтэрснийг тогтоох гэж оролдож байна” хэмээн мэдэгдлээ.Зарим эмчийн яриагаар шинэ хатгааны шинж тэмдэг нь коронавирүсийн халдвар авсантай төстэй аж. Гэвч тэднээс тест авахад бүгд сөрөг гарсан, өөрөөр хэлбэл “COVID-19” илрээгүй. "8 сарын сүүлээр эхний өвчтөн эмнэлэгт хандсан. Энэ өвчнөөр олон хүн өвчилж магадгүй, гэхдээ өвчний дэгдэлт тухайн орон нутгаас халихгүй байх. Ямар нэг уршиг дагавар гарахгүй гэж найдаж байна” гэж эмч нар ярилаа. Харин Аргентины эрх баригчид “Нас барсан өвчтөнүүд бүгд ямар нэг дагалдах өвчинтэй байсан” хэмээн тайлбарлав. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top