Намрын улиралд ханиад томуугаас сэргийлж бие махбодийн дархлаагаа сайжруулахын тулд байгалийн антибиотик хоол хүнсэндээ тогтмол хэрэглэхийг хичээгээрэй. Жишээ нь сармис, базилик (бадранга).
Базилик бол халдваргүйжүүлэх, бактерийн эсрэг шинж чанартай тул грипп, хамрын ханиад, ханиадаас хамгаалж хоолны хордлого болохоос сэргийлдэг. Түүнчлэн базилик бол мэдрэлийн болон дотоод шүүрлийн системд сайн, стрессийн эсрэг тэмцэхэд тусална. Түүнийг цэр ховхлох, хоол боловсруулалтыг сайжруулах, толгой өвдөх, давсаг үрэвсэх зэрэг олон тохиолдолд хэрэглэх нь бий.
Шинэ сармис бол бие организмын дархлааны системийг идэвхжүүлдэг, мөн вирүсийн халдвар ба ханиад томуугийн эсрэг тэмцэх чадварыг дээшлүүлнэ. Сармис нь хоол боловсруулалтыг сайжруулах, ходоодны шүүс ялгаралтыг нэмэгдүүлэх, гэдэсний бичил орчныг эмгэг нянгуудаас ангижруулах зэрэг үйлчилгээтэй. Түүнийг хоолой өвдөхөд, амьсгалын дээд замын өвчний үед мөн зүрх судсаа хамгаалах, цагаан хорхой хөөх зэрэг зориулалтаар ашиглаж болно.