өдөр
шөнө
×

ДЭМБ: “Удаан ковид”-оор эмэгтэйчүүд илүүтэй өвчилдөг

“Эрчүүдтэй харьцуулахад удаан ковидоор эмэгтэй хүмүүс илүү их өвчилдөг нь тогтоогдсон. Тодруулбал, эмэгтэйчүүд удаан ковидоор эрчүүдээс 2 дахин их өвчилдөг. Эмнэлэгт хэвтэж эмчлүүлэхээр хүнд өвчилсөн тохиолдолд эрсдэл огцом нэмэгдэж байв. Ковидын хүнд, ужиг хэлбэрээр 5 эрэгтэй тутмын нэг, 3 эмэгтэй тутмын 1 өвчилдөг” хэмээн Вашингтоны их сургуулийн дэргэдэх Эрүүл мэндийн байдлын үнэлгээ, үзүүлэлтийн хэмжилтийн хүрээлэнгийн (IHME) эрдэмтэд мэдэгдлээ. Тэдний судалгааг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага сайтан дээрээ нийтэлжээ.
Ер нь ковид туссан хүмүүсийн 10-20% нь удаан ба дунд хугацаагаар өвчилдөг аж. Цар тахлын 2 жилд Евро бүсийн 53 орны 17 сая хүн удаан ковидын шинж тэмдэгтэй 3 сарын турш явсан гэж ДЭМБ мэдээллээ. Удаан ба дунд хугацааны ковидын уршиг дагавар гэвэл ядрах, амьсгаадах, танин мэдэхүйн чадвар буурах, мартамхай болох, анхаарал төвлөрөхөө болих, ухаан санаа самуурах.... “Удаан ковидын тухай бид олон зүйлийг судалж мэдэх шаардлагатай. Ялангуяа вакцинд хамрагдсан ба хамрагдаагүй хүмүүст хэрхэн яаж илэрдэг, давтан ковид тусахад яаж нөлөөлдөг... зэргийг тодруулах ёстой. Үүний тулд нэмэлт анализ шаардлагатай” хэмээн ДЭМБ-ын Евро бүсийн товчооны захирал Ханс Клюге мэдэгдлээ. 
 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top