өдөр
шөнө
×

Хар цай зүрхний өвчнөөс сэргийлнэ

“Хар цай тогтмол уухад зүрх судасны системд эерэгээр нөлөөлж инсульт болох эрсдэлийг бууруулдаг” гэж Английн Эрүүл мэндийн үндэсний хүрээлэнгийн мэргэжилтнүүд мэдэгдлээ. Тэд улсынхаа бараг 500 мянган иргэний "өвчний түүх"-ийг судалж анализ хийсэн байна. Оролцогчдоос биеийн байдал, хоолны дадал зуршлын тухай асуулга авч, хариуг нь Английн иргэдийн нас баралтын үзүүлэлттэй харьцуулж үзжээ. “Өдөрт 2 аягаас доошгүй хар цай уудаг хүмүүс зүрх судасны өвчнөөр өвчлөх магадлал бага, мөн инсульт, зүрхний шигдээс тусах нь цөөн байна. Хар цай уух нь зүрх судасны өвчнөөр болон инсультээр нас барах эрсдэлийг 12%-иар бууруулдаг” гэсэн дүгнэлтэд эрдэмтэд хүрчээ. Тэдний энэ бүтээлийг “Annals of Internal Medicine” сэтгүүл нийтэлжээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top