өдөр
шөнө
×

ДЭМБ: Цар тахал удахгүй дуусна 

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын дарга Тедрос Аданом Гебрейесус “Коронавирүсийн Цар тахал ойрын ирээдүйд дуусгавар болно. COVID-19 –н улмаас нас барах тохиолдол дэлхий даяар буурч байна. Өнгөрсөн долоо хоногт ковидын улмаас нас баралт 2020 оны 3-р сараас хойш үзэгдээгүй доод түвшинд хүрлээ. Бид ийм сайн байр сууринд байгаагүй.... Цар тахал дуусаагүй ч төгсгөл ойртож байна. Хэрэв Цар тахлыг марафонтой зүйрлвэл бид барианд дөхөж явна. Бид ялна...  Гэхдээ өнөөдөр гүйлтээ зогсоож болохгүй.... Коронавирүсийн халдварын эсрэг дэлхий нийтээр нэмэлт хүчин чармайлт гаргах ёстой. Одоо л энэ боломжийг ашиглахгүй бол коронавирүсийн улам олон хувилбар дэгдэж олон хүн нас барах, тодорхойгүй нөхцөл байдал үүсэх зэрэг эрсдэлтэй... Улс орнууд одоо эрсдэлтэй бүлгүүдийн хүмүүсээ бүрэн вакцинжуулах хэрэгтэй, энд ялангуяа эрүүл мэндийн салбарын ажилтнууд ба ахимаг настнууд хамаарна.... Энэ тэргүүн зэргийн зорилтоо биелүүлсний дараа л дэлхийн орнууд хүн амынхаа 70%-иас багагүйг дархлаажуулалтад хамруул гэсэн ДЭМБ-ын төлөвлөгөөг амьдралд хэрэгжүүлэх боломжтой” хэмээн Женевт болсон хэвлэлийн хурал дээр мэдэгдлээ.
Өнгөрсөн 7 хоногт дэлхийн 3,1 сая хүн коронавирүсийн халдвар авснаас 11 мянга нь нас баржээ. Нийт халдварын тоо өмнөх 7 хоногтой харьцуулахад 28% буурсан, нас баралт ч 22% багасчээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top