өдөр
шөнө
×

Электрон тамхи үхлийн аюултай 

Зарим хүн тамхи татдаг буруу зуршлаас ангижрахын тулд электрон тамхиар орлуулдаг. Гэтэл ийм тамхи ч гэсэн эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй тухай эмч нар анхааруулав. “Орчин үед хүмүүс электрон тамхинд их донтож байна. Гэтэл сүүлийн үед олон залуус үл мэдэгдэх генезийн хатгаа тусч нас барах боллоо. 20-хон настайдаа нас барсан залуусын асуудлыг мэргэжилтнүүд нухацтай судалсны эцэст синтетик никотинтой холбоотой хэмээн дүгнэсэн. Яагаад гэвэл электрон тамхинд синтетик аргаар гаргаж авсан хортой никотин их хэмжээгээр агуулагддаг. Ийм никотин нь зүрх, судас, амьсгалын замын эрхтэнд таагүй нөлөөлж бие махбодид хорт хавдрын эсүүд өсч олшрохыг идэвхжүүлдэг. Үүнийг лабораторийн олон судалгаа баталсан, ийм учраас электрон тамхи бол үхлийн аюултай. Эмнэлэгт хэвтэж буй өвчтөнүүдийн уушигны рентген зургийг судалж үзэхэд коронавирүсийн халдвар авсан хүмүүсийнхтэй төстэй байлаа. Учир нь тамхины бүтцэд ордог бодисууд нь уушгинд эмгэг хүнд, үрэвслийг өдөөдөг. Түүнээс гадна электрон тамхиас болж зүрх судасны өвчин, хатгаа, хавдар тусах эрсдэлтэй. Түүнчлэн ийм тамхины үнэр оруулагч ялангуяа уушгинд их муу” хэмээн ОХУ-ын анагаах ухааны дэд доктор, пульмонолог- эмч Маринэ Гамбарян сэрэмжлүүллээ. 

 


 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top