өдөр
шөнө
×

Намар дархлаа бэхжүүлэх тухай 

Улирал солигдох, цаг уур өөрчлөгдөхөд эрүүл мэндэд их ачаалал ирдэг, иймээс дархлааны систем бэхжүүлэх 7 аргыг санал болгож байна. 
- С витамин хэрэглэ, энэ витамин бол хүчтэй антиоксидант бөгөөд бие организмыг вирүс бактериудаас хамгаалахад дархлаанд тусалж шарх амархан эдгээн цус төлжүүлнэ. Нимбэг, апельсин, жүрж, брокколи, дарсан байцаа, өнгөт байцаанд С витамин бий. 
- Шингэн их уу. Биеийн 1 кг жинд 35 мл ус ногдохоор өдөрт хэрэглэх ёстой. Мөн жимсний болон ногооны шүүс уугаарай. Цитрусын төрлийн жимс нь дархлаа дэмжиж цусан дахь холестерины түвшнийг бууруулж өвчин архагшихаас сэргийлдэг. Томат мөн дархлаанд сайн, В6 витамины ачаар судсуудын ханыг бэхжүүлж тромбок үүсэх эрсдэлийг бууруулдаг. 
- Чихэрлэг хүнс, амттан бүү ид. Саахар бол удаашруулсан үйлчилгээтэй тэсрэх бөмбөг, учир нь ашигтай микро элементүүдийг “угааж гадагшлуулан”, бие организмыг туйлдуулдаг. Амттан, чихэрлэг хүнс их хэрэглэвэл яс, шүдийг сүйтгэж чихрийн шижин тусах эрсдэлтэй, мөн зүрхэнд таагүй нөлөөлдөг. Иймээс саахар, амттаны оронд шинэ жимс ногоо, хатаасан жимс, самар идээрэй. 
- Бүхэл үрийн будаа, хүнс хэрэглэ, ингэснээр тэжээллэг бодисуудын (фолийн хүчил, магни, төмөр...) баланс хадгалагдана. Чухам эдгээр микро элемент нь дархлааны системийг бэхжүүлдэг. Хоолны хачирт бор будаа, овъёос, амарант, киноа, гурвалжин будаа сонгоорой.
- Дархлаагаа идэвхжүүлж зөгийн бал, цагаан гаа, нохойн хошуу, цангис, ганга, анар, сармис, хулууны үрийг хүнсэндээ нэм. 
- Нойроо сайн авч хоногт 7 цагаас багагүй унт. Эрүүл нойр бол сайн дархлааны суурь, бас үрэвсэл бууруулдаг. Таны гудас, матрац хэт зөөлөн эсвэл хэт хатуу байх ёсгүй. 
- Биеэ чийрэгжүүл: сайн алх, усанд сэл, халуун ба хүйтэн шүршүүрт ээлжилж орж биен дээрээ хүйтэн ус асгаж бай. Эдгээр нь мөн бодисын солилцоог сайжруулж цусны эргэлтийг сайжруулдаг. Хамгийн гол нь ханиад томуугаас сэргийлэхийн тулд усны температурыг аажим аажмаар бууруулах ёстой. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top