өдөр
шөнө
×

Хорт хавдрын эрсдэлийг бууруулах энгийн арга бол хөдөлгөөн

“Хорт хавдрыг өмнө нь голдуу ахимаг настнуудын өвчин гэж үзэж ирсэн. Гэвч сүүлийн үед олон төрлийн өвчин “залуужлаа”, түүний дотор хорт хавдар ч гэсэн. АНУ-ын “Brigham and Women's Hospital”-н явуулсан шинэ судалгаанаас үзэхэд хөхний болон бүдүүн гэдэс, элэг, бөөр, нойр булчирхай, хоол боловсруулах замын хорт хавдраар 50 хүртэлх насны хүмүүс өвчлөх нь огцом ихэсчээ. Үүний гол шалтгаан нь дутуу нойр, хөдөлгөөн багатай амьдралын хэв маяг, хэт боловсруулсан бүтээгдэхүүн байнга хэрэглэсний улмаас таргалах... Хорт хавдраас сэргийлэх энгийн бөгөөд үр дүнтэй арга бий. Энэ бол амьдралын идэвхтэй хэв маяг,  хөдөлгөөн. Тухайлбал спортоор хичээллэх, гимнастик дасгал тогтмол хийх зуршил. Нэг судалгаагаар жишээ татъя. Бристолийн их сургуулийн эрдэмтэд саяхан 131 мянган эмэгтэйг оролцуулан судалгаа явуулсан. 7 хоногт 3 ба түүнээс дээш удаа спортоор хичээллэдэг эсвэл дасгал гимнастик хийхийг амьдралынхаа хэв маяг, зуршил болгох зэргээр хөдөлгөөний идэвхтэй байдаг хүмүүсийн хувьд хөхний хорт хавдар тусах эрсдэл 38% буурсан болохыг эрдэмтэд тогтоожээ. Хөдөлгөөний идэвхтэй байдал, гимнастик дасгалын ачаар архаг үрэвсэл багасч дархлааны систем бэхэждэг. Тиймээс аль болох хөдөлгөөнтэй байж, дасгал гимнастик тогтмол хийсний ачаар хорт хавдар тусах эрсдэлийг 38%-иар бууруулах боломжтой аж. Мэдээж үүний зэрэгцээ хүмүүс суугаа байдлаа багасгах хэрэгтэй"  гэж Английн доктор, эрүүл мэндийн тухай нэвтрүүлгийн хөтлөгч Майкл Мосли мэдэгдлээ. Түүний нийтлэлийг “Daily Mail” сонин хэвлэжээ.  
Нэмж өгүүлэхэд, АНУ-ын Хавдрын нийгэмлэгийн (American Cancer Society) "Биеийн ачаалал, дасгал гимнастикийг тогтмол хийдэг бол хөхний хорт хавдраас гадна бүдүүн гэдэс, түрүү булчирхай, эндометри, нойр булчирхайн хорт хавдар тусах эрсдэл бас буурдаг" гэж мэдэгдлээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top