Та юу иднэ, тийм болж хувирна гэсэн хэлц үг үнэний хувьтай. Тэр бүү хэл зарим эрдэмтэн "Гэдэс бол 2 дахь тархи" гэж мэдэгдэх болжээ.
Гэдэсний үйл ажиллагаанд сөрөг нөлөөтэй хүнс: Шарсан, өөх тостой, саахар их агуулсан хүнс, дээд сортын талх ба гурилан бүтээгдэхүүн, хийжүүлсэн чихэрлэг ундаа, хиам, утсан хүнс, хагас боловсруулсан хүнс, дарсан ба лаазалсан хүнс. Мөн улаан мах их хэрэглэх, халуун ногоог ихдүүлэх ч гэдсэнд таагүй нөлөөтэй.
Гэдсэнд эерэг нөлөөлөх хүнс:
Ус: Гэдэсний үйл ажиллагааг өдөөж хэвийн болгож хоолны шингэцийг сайжруулдаг.
Алим: Түүнд агуулагддаг пектин бодис гэдсэнд зөөлөн үйлчилж бүх хортой бодис, токсиныг гадагшлуулдаг. Бас гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг эрчимжүүлдэг.
Улаан манжин: Энэ бол гэдэс төдийгүй бүх бие организмд эерэгээр нөлөөлдөг ногоо. Улаан манжинг байгалийн гаралтай хор тайлагч гэх нь бий, учир нь элэг, гэдэсний ачааллыг зохицуулдаг.
Сүү, цагаан идээ: Сүүн хүчлийн бактериуд нь ашигтай бичил орчныг бүрдүүлдэг.
Сонгино: Сонгино бол арьсны гадаргуугаар дамжуулан токсиныг гадагшлуулдаг, гэдсийг сайхан цэвэрлэдэг
Бөөрөнхий байцаа: Түүнд агуулагддаг сүүн хүчил нь ходоод, гэдэсний хананд үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг. Мөн сульфорфан бодис нь бие махбодиос бүх төрлийн токсиныг гадагшлуулахад тусалдаг.
Ногоон өнгийн навчит ногоо: Яншуй, гоньд, навчит салаат, бууцай, цоохор майлз зэрэг нь гэдсэнд ашигтай олон витамин, минерал бодисыг агуулдаг, гэдсийг сайн цэвэрлэдэг.