өдөр
шөнө
×

Олон өвчнөөс сэргийлэх энгийн дасгал 

Өглөө сэрүүлэг дуугармагц та орноосоо үсрэн босдог уу? Хэрэв тийм бол энэ зөвлөгөө танд хэрэг болох байх. Хүн унтаж байхад булчингууд суларч судсаар урсах цусны хэмжээ багасдаг. Үүний зэрэгцээ унтаж байгаа хэсгийн судсууд шахагддаг тул та бид шөнө 5 минут тутамд хөдөлж хөлбөрч байрлалаа өөрчилдөг, энэ бол цус зогсонгишихоос бие организм сэргийлж буй хэрэг. Гэтэл сэрүүлэг дуугармагц гэнэт босч харайхад таны судсууд яг устай хоолойг (шланг) базаж шахах мэт болно. Шлангийг базаж байхад гэнэт их ус даралттай ирвэл юу болох вэ? Шланг хүчтэй даралтын нөлөөгөөр олгойдон эргэлдэнэ эсвэл хагарна. Ийм учраас та өглөө сэрмэгцээ гараа дээш сунган аажуухан хэд сайн суниаж ав. Орноос босохын өмнө сайхан суниаж хэвшвэл судсууд, олон зуун мянган хялгасан судсууд тэнийж даралт хэвийн болж босоход ямар ч аюулгүй. Мөн ийм энгийн дасгалын ачаар тархинд эндорфины хэмжээ нэмэгдэж сэтгэл санааны байдал дээрдэнэ. Түүнээс гадна өглөө орондоо суниах нь инфаркт, инсультээс сэргийлдэг болохыг зарим судалгаа баталжээ.
 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top