өдөр
шөнө
×

Хөлийн ул, тавхайг арчлах тухай

Гэрийн нөхцөлд хөлийн ул, тавхайг зөөлөн, гоё болгох маск санал болгож байна. 
Хүнсний соодтой маск: Түмпэнд 2 литр халуун ус хийж 50 грамм хүнсний соод нэмж хутгана. Ийм усанд хөлөө дүрсний дараа заавал тэжээлийн тос түрхээрэй. Хүнсний соод бол эвэршиж хагарсан арьсыг сайн зөөлрүүлж өгдөг, үүний дараа үрүүл, өөхөн чулуугаар үрж үхэжсэн арьсыг арилгахад амархан. 
Барааны савантай маск: Ийм саванд шүлт их агуулагддаг учраас эвэршсэн арьсанд тустай. Барааны саванг зузаан түрхэж дараа нь гялгар уутаар хөлөө ороон 30-40 минут байлга. Энэ аргыг 3 өдөр дараалан хийвэл үр дүнтэй. 
Ургамлын тостой маск: Ургамлын тосыг жаахан бүлээсгэн тавхай, уландаа түрхэж гялгар уут углана. 30-40 минутын дараа таны хөл зөөлөн, цэвэрхэн болно. 
Нимбэгийн шүүстэй маск: Энэ шүүсийг болгоомжтой хэрэглэхгүй бол хөлийн улыг гэмтээж болзошгүй.Унтахын өмнө 1 ширхэг нимбэгийн шүүсийг ул, тавхайдаа маш сайн түрхэнэ. Хөлөө гялгар уутаар ороох буюу тусгай оймс өмсөөрэй. Өглөө нь хөлөө усаар зайлж чийгшүүлэгч тос түрх. 7 хоногт ядаж 1 удаа ингэж нимбэгийн шүүс түрхвэл гоё хөлтэй болох амархан. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top