“COVID 19-н эсрэг мРНК вакцин бүтээж эхэлсэн тухай Орос улсын Гамалеин нэрэмжит Тахал, микробиологийн эрдэм шинжилгээний төвийн дэд захирал, академич Денис Логунов мэдэгдсэн гэж “РИА Новости” агентлаг мэдээлэв. “мРНК вакцины технологи нэгэн, чухал давуу талтай. Ийм вакциныг хэдэн ч удаа тарьж болно, сар бүр тэр бүү хэл өдөр бүр тарьсан ч сөрөг нөлөөгүй. Түүнчлэн энэ вакцины өөр нэг онцлог бол вирүсийн эсрэг үйлчилгээ маш хурдан, эхний 30 минутад л тэмцлээ эхэлдэг. мРНК платформыг эмчилгээний болон урьдчилан сэргийлэх зорилгоор ашиглах боломжтой. Одоо захирлын тушаалаар лаборатори хоорондын бүлэг байгуулагдаж мРНК вакциныг хөгжүүлэхээр ажиллаж эхэлсэн” хэмээн академич Д.Логунов ярилаа.