өдөр
шөнө
×

Өнөөдөр Дэлхийн зүрхний өдөр

Өнөөдөр Дэлхийн зүрхний өдөрт зориулан инфаркт, инсультээс хэрхэн сэргийлэх тухай Орос улсын Самарын анагаахын их сургуулийн дэргэдэх Зүрхний эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал, профессор Дмитрий Дупляковын зөвлөгөөг хүргэе. 
З
үрх судасны системийн өвчнөөс, тэр тусмаа инсульт, инфарктаас сэргийлэхийн тулд дараах энгийн дүрмийг мөрдөх хэрэгтэй: Спортоор хичээллэх, дасгал гимнастик хийх, архи тамхи хэрэглэдэг буруу зуршлаас татгалзах, тогтмол цэвэр ус уух, зөв хооллох, урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол орох, сэтгэл санаа өөдрөг байх. Мөн эмийг зөвхөн эмчийн заавраар уух ёстой, энд даралтын эм болон цусан дахь холестерины түвшин бууруулах эм, антиагрегантууд, чихрийн шижинтэй бол саахарын түвшин бууруулах эм багтдаг. Сануулахад, цусны судсуудад холестерин аажмаар хуримтлагддаг, биед өвчин шаналгаагүй байдаг учраас инфаркт ба инсультын өмнө удаан өвдөнө гэж байхгүй. Эдгээр өвчнөөр зөвхөн ахимаг настнууд өвддөг гэж үзэх нь өрөөсгөл ойлголт. Сүүлийн үед нийгэм, эдийн засаг, экологийн байдлаас болж залуус (гений болон зүрх судасны системийн согогтой хүүхдүүд хүртэл) инсульт, инфаркт тусч байна. 
Зүрх судасны өвчин тусах эрсдэлт хүчин зүйлсийг хүнээс хамааралтай ба хамааралгүй гэж ангилдаг. Хүнээс хамаардаг буюу таны өөрчилж чадах эрсдэлт хүчин зүйл бол: Архи уух ба тамхи татах зэрэг буруу зуршил, таргалалт, хөдөлгөөн багатай амьдралын хэв маяг, стресс, өндөр даралт, холестерины түвшин, цусан дахь глюкозын түвшин. Харин хүнээс өөрөөс нь хамааралгүй хүчин зүйлс гэвэл: нас, эр хүйс, удамшил. 
Ер нь 40 наснаас эхлэн дотрын эмчид тогтмол үзүүлээрэй, мөн цусны ерөнхий ба био химийн шинжилгээ өгч холестерины ба глюкозын түвшнийг заавал хянаж байх ёстой. Хэрэв таны ар гэрийнхэн, төрөл садны дунд хэн нэгэн 50 нас хүрэлгүй инсульт, инфаркт болсон бол бүр 25-30 наснаас хяналтад орвол зохино. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top