өдөр
шөнө
×

Нойрны хомсдол тархи гэмтээдэг

Орчин үед олон хүн нойргүйдлээр шаналдаг болжээ. Энэ нь олон шалтгаантай, гэхдээ ихэнх тохиолдолд өнөөгийн амьдралын хэв маяг нөлөөлдөг, хэт их ажиллах, шөнө дөл болтол компьютерын тоглоом тоглох, үдэш орой болтол наргих зэрэг. Эрдэмтдийн сүүлийн үеийн судалгаанаас үзэхэд нойрны хомсдол маш ноцтой уршиг дагавартай аж. 
Нойрны дутагдлаас болж уураг тархины эсүүдийн дөрөвний нэг устдаг хэмээн Америк улсын эрдэмтэд тогтоожээ. Тэд лабораторийн оготно хулгана дээр туршилт явуулсны эцэст “Туршилтын хулгануудыг яг өнөөгийн хүмүүс шиг нойрны хомсдолд оруулахад уураг тархины эсүүдийн 25%-ийг алдаж байлаа. Энэ бол нойрны дутагдал нь тархины эсүүдийг устгадаг талаарх эхний нотолгоо. Манай дүгнэлт хүмүүст мөн адил хамаатай байх магадлалтай. Мэдээж, амьтад дээр хийсэн туршилт хүмүүсийнхээс арай өөр. Тиймээс нэмэлт судалгааг хүмүүс дээр явуулах ёстой, тэгж байж бүрэн дүүрэн дүгнэлт гарна. Ямартай ч нойргүй өнгөрөөсөн үеэ дараа нь унтаж нөхөж авна гэсэн ойлголт буруу болохыг бид баталлаа” хэмээн мэдэгдэв. Тэдний эрдэм шинжилгээний бүтээл “The Journal of Neuroscience” сэтгүүлд нийтлэгджээ.
 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top