өдөр
шөнө
×

Сармис даралтыг бууруулдаг гэв

Цусны даралт өндөр байх нь эрүүл мэндэд сөрөг уршигтай, ноцтой өвчин үүсэх дохио. Өндөр даралтын улмаас зүрхний дайрлага, инсульт болох эрсдэлтэй. Энэ 2 өвчин бол дэлхийн хүмүүсийн нас баралтын үндсэн шалтгаан билээ. “Сармис нь ямар ч эмээс дутуугүй цусны даралтыг бууруулж хэвийн болгож байгааг олон судалгаа баталлаа” хэмээн “Experimental and Therapeutic Medicine” сэтгүүлд бичжээ. “Сармис нь зүрх судсанд тустай төдийгүй артерийн хатуурлыг бууруулж цус шингэлдэг... Хоол хүнсэндээ сармис хэрэглэхэд артерийн даралт дунджаар 8-10мм буурч байсан. Түүнээс гадна сармис хэрэглэхэд цусны төв даралт, пульсийн даралт, пульсын долгионы хурд буурч байв” хэмээн дээрх сэтгүүлийн нийтлэлд дурдсан байна. 
 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top