--- Оросын эмч Татьяна Тарадеева “Известия” сонинд ярилцлага өгөхдөө дараах зөвлөгөөг өгчээ---
Бие махбодийн дасан зохицох чадвараас давсан хүчтэй стресст өртсөн тохиолдолд сөрөг нөлөө нь улам ихэсдэг. Стрессээс болж цусанд өвөрмөц дааврууд (түүний дотор кортизол) ялгардаг. Үүний нөлөөгөөр инсулин, бэлгийн даавруудын синтез буурч, глюкоз ба холестерины түвшин нэмэгддэг. Эцсийн бүлэгт зүрх судас, ходоод гэдэс, нөхөн үржихүй, дархлаа, мэдрэлийн систем өртөж өвддөг. Ийм стресс үхлийн аюултай, инсульт, инфаркт ч болж магадгүй. Түүнээс гадна стрессийн улмаас үрэвсэл, шархлаа, 12 нугалаа гэдэс гээд ходоод гэдэсний замын өвчин өдөөгдөж болзошгүй. Стрессийн байдалд удаан байвал чихрийн шижин үүсэх аюултай.
Удаан хугацааны турш үргэлжилсэн, хүчтэй стресс бол бүх өвчлөлийн 80%-ийг өдөөдөг, тухайлбал зүрх судасны систем, ходоод гэдэсний замын өвчлөл, чихрийн шижин.... Өөрөөр хэлбэл, ихэнх өвчлөлийн гол шалтгаан удаан стресс, сэтгэлийн хямрал. Ийм учраас стрессээс эмийн бус аргаар ангижирч сураарай. Мөн эмийг зөвхөн эмчийн хяналтад бичиж өгсөн жороор уух ёстой.