өдөр
шөнө
×

Хушга тархинд ашигтай

Хушга бол уураг тархинд хамгийн ашигтай хүнсний нэг бөгөөд антиоксидантаар баялаг, байгалийн гаралтай олон нэгдэл агуулдаг. Жишээлбэл, түүнд агуулагддаг флавоноид, полифенол нь үрэвслийн эсрэг үйлчилгээтэй. Харин олеины хүчил нь нейронуудын хоорондох сигнал дамжуулалт, ой тогтоолтыг сайжруулдаг.
Бүх самраас зөвхөн хушганд омега 3 бий. Хушга мөн холестерины түвшнийг хэвийн байлгаж зүрхний дайрлагаас сэргийлнэ. Түүнийг тогтмол идвэл Альцгеймерийн өвчнөөс сэргийлэх боломжтой. Хушганд агуулагддаг масло нь исэлдэх стрессээс эсүүдийг хамгаалж тархины эсүүдийн ажиллагааг сайжруулдаг. 
Уураг тархиа эрүүл байлгая гэвэл заавал хушга гэлгүй дурын самраас 1-2 атгыг идэхэд хангалттай. Гэхдээ бүх төрлийн самар өндөр илчлэгтэй тул 25-30 граммаас  хэтрүүлж болохгүй. Самрыг хоолны завсар хооронд идэх буюу салаат, агшаамалтай холих, талх ба жигнэмэгтэй жигнэх зэргээр хэрэглэж болно. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top