өдөр
шөнө
×

Зөгийн бал вирүсийн эсрэг тэмцэхэд тустай    

Ханиад тусах, салхинд цохиулах үед хамгийн сайн ундаа бол зөгийн балтай сүү. Энэ хоёрыг хослуулж хэрэглэснээр өвчнийг амархан дарна. Зөгийн бал бол вирүсүүд, муу хортой бактериудтай үр дүнтэй тэмцдэг, түүнчлэн биеийн дархлаа суларсан бол бэхжүүлдэг хүнс. Харин сүүнд агуулагддаг лактобактериуд бол ходоод гэдэсний замыг хамгаалдаг, чухам тэнд л дархлааны эсүүд хамгийн их байдаг билээ. Сүү ба зөгийн балаар коктейль бэлдэх маш амархан. Багахан хэмжээний сүүг зөөлөн гал дээр халааж  аяга руу юүлнэ. Үүн дээр 2 цайны халбага зөгийн балтай хольж бас жаахан цөцгийн тос (масло) нэмээрэй. Энэ чихэрлэгдүү амттай ундааг бүлээнээр уух хэрэгтэй. Дараа нь сайхан дулаан хөнжлөөр хучиж хөлсөө сайн гаргавал зохино, ингэж байж ханиадаас хурдан салж ангижрах болно. 
 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top