Дараах шинж тэмдэг илэрвэл уураг тархиндаа онцгой анхаарал хандуулах цаг болжээ:
- Юм мартах нь ихсэх.
- Шийдвэр гаргаж чадахгүй тээнэгэлзэж удах
- Нойргүйдэх
- Амархан гомдож туних
- Юм бодож эргэцүүлэх хэцүү санагдах
- Анхаарал төвлөрөлт муудах
- Стрессээ тайлж чадахгүй байх
- Ердийнхөөс илүү эмзэг, мэдрэмтгий болох
- Амьдралын хүсэл тэмүүлэл буурах
Авах арга хэмжээ: Уураг тархинд ашигтай омега-3, мөн D ба С, В бүлгийн витаминтай хүнс ахиу хэрэглэ. Навчит ногоо, тослог загас, гашуун шоколад, розмарин, хушгыг хоолны цэсэндээ заавал багтаагаарай. Тэжээллэг хоол хэрэглэхээс гадна тархинд зориулсан дасгал тогтмол хийх, оюун сорих тоглоом тоглох, шүлэг цээжлэх, гадаад хэл сурах, бясалгах, хөдөлгөөнийг эрхэмлэн өдөрт 30 минутаас багагүй биеийн дасгал хийхээс гадна нойроо сайн авах хэрэгтэй. Түүнчлэн ойр дотны хүмүүс болон найз нөхөдтэйгээ харьцах цаг зав гаргаж өмнөө зорилготой амьдар!. Уураг тархийг аль ч насанд хөгжүүлэх боломжтой, яг булчин шиг.