өдөр
шөнө
×

Стресстэй тэмцэхэд дасгал тусална 

Оросын эмч, фитнес-дасгалжуулагч А.Мироненкогийн зөвлөгөө 
Спортоор зөв хичээллэхэд сэтгэл зүйч эмчийн эмчилгээ шиг үр нөлөөтэй, мэдээж энэ нь сэтгэл санааны байдалд биеэр дамжин нөлөөлнө гэсэн үг. Спортоор хичээллэх, дасгал сургуулилт хийх үед цусны эргэлт сайжирч уураг тархины ажиллагаанд эерэг нөлөөлж стресс, сэтгэл зовинол, түгшүүрийг тайлна. Эрч хүч нэмэгдэж таны бие организм стрессийн эсрэг тэмцэх хүчтэй болсноо ойлгоно. Мөн энэ үеэр сэтгэл санааны байдлыг дээшлүүлдэг дааврууд-эндорфин ялгардаг. Түүнээс гадна спорт бол тэвчээртэй болгож, сэтгэлийн тэнхээг нэмэгдүүлэх зэрэг ашигтай талтай. Түүнчлэн та дасгал сургуулилт хийж байхдаа өдөр тутмын асуудал бэрхшээлээс хөндийрч тархиа амраах болно. Үүний ачаар тархины ажиллагаа идэвхжиж хүнд нөхцөл байдлаас гарах гарцыг амархан хайж олж чадна.... Иймээс стресстэй тэмцье гэвэл спорт ба фитнес, бөхөөр хичээллэ. Сагс, хөлбөмбөг, теннис тогло, хичээллэ, бүлгийн дасгал сургуулилтад оролц. Ядаж л өглөө эсвэл оройдоо гүй, дасгал гимнастик тогтмол хийж байгаарай. Цэвэр агаарт зүгээр алхах, зугаалах ч ашигтай.
 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top