“Сүүлийн 7 хоногт ковидын өвчлөл 10% буурсан. Шинээр өвчилсөн хүний тоо 2,9 сая болжээ. Африкт коронавирүсийн шинэ халдвар илрэх нь 41% багассан, Зүүн Өмнөд Азид 25% буурлаа. Ковидын улмаас нас барах нь дэлхийд 1%, Африкт 53% буурчээ” гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллага мэдэгдлээ. Өнгөрсөн 7 хоногт хамгийн олон халдвар Германд илэрсэн 508749, дараа нь Хятад 333830, Франц 323787, АНУ 283220, Итали 280947. Хамгийн олон нас баралт Америкт бүртгэгдэв – 2817, дараа нь Бразил 767, Орос 731, Япон 567, Хятад 412.
ДЭМБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Тедрос Гебрейесус “Коронавирүсийн нас баралт буурч байгаа ч “COVID 19”-н эсрэг вакцинжуулалтаа бууруулж болохгүй. Манай гарагийн хүн амын 70%-г вакцинжуулалтад хамруулах ёстой. Дэлхий маань 25 жил ковидтой тэмцсэний дүнд Цар тахал дуусах шинжиндээ орсон. “Хонгилын үзүүрт гэрэл харагдаж байна”. Гэхдээ энэ нь Цар тахал бүр дууссан гэсэн үг биш, дахин дэгдэлт гарах, шинэ штамм үүсэх эрсдэл бий. Нөхцөл байдлыг урсгалаар тавьж болохгүй. Намар вакцинжуулалтаа үргэлжлүүлэх хэрэгтэй” хэмээн мэдэгдлээ.