өдөр
шөнө
×

Бохир агаар эмэгтэйчүүдийн таргалалтад нөлөөлдөг гэв

Эмэгтэйчүүдийн биеийн жин нэмэгдэхэд бохир агаар нөлөөлдөг гэж АНУ-ын Мичиганы их сургуулийн эрдэмтэд мэдэгдлээ. Тэдний судалгааны үр дүнг “Diabetes Care” сэтгүүл нийтэлжээ. “Бохир агаар нь эмэгтэйчүүдийн жин, биеийн массын индекс, бэлхүүсийн тойрог, өөхөн давхаргын хэмжээнд сөргөөр нөлөөлж байна. Эмэгтэйчүүдийн биеийн жин нэмэгдсэн нь тогтоогдсон. Өөхлөлтийн түвшин 4,5%-иар нэмэгдэж харин булчингуудын жин багассан байв. Энэ бүхнийг агаарын бохирдолтой холбон авч үзсэн... Үүний зэрэгцэээ биеийн хөдөлгөөний идэвх өндөр тохиолдолд агаарын бохирдлын нөлөө багасч байлаа” хэмээн эрдэмтэд мэдэгдэв. Судалгаа ажиглалтыг 2000 -2008 оны хооронд явуулжээ. 40-50 насны 1654 эмэгтэй сайн дураар судалгаанд хамрагдсан аж. Эрдэмтэд цаашид агаарын бохирдлын нөлөөг бусад насныхан дээр судлахаар төлөвлөж байна. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top