өдөр
шөнө
×

The Daily Mail: 80% үхэлд хүргэдэг ковидын штаммыг АНУ бүтээв

"Америк улсын эрдэмтэд хэт их халдвартай “COVID”-н шинэ хувилбарыг лабораторийн нөхцөлд амжилттай бүтээж чаджээ. Коронавирүсийн энэ штаммыг хулгана дээр туршихад 80% нь үхсэн" гэж Английн “The Daily Mail” сонин бичжээ. Эрдэмтэд түүнээс гадна энэ шинэ штаммыг хүний эсүүдэд халдварлуулж туршилт хийхэд “омикрон”-той харьцуулахад 5 дахин их халдвартай болох нь тогтоогдов. Тиймээс хиймлээр гаргаж авсан шинэ коронавирүс нь “COVID-19”-н хамгийн халдвартай, хамгийн аюултай хувилбар болсон аж. 
Бостоны их сургуулийн эрдэмтэн судлаачид энэ хувилбарыг гаргаж авахын тулд “омикрон” штаммыг Хятадын Уханьд анх дэгдсэн коронавирүсийн оригиналь вирүстэй нийлүүлжээ. Өөрөөр хэлбэл маш их халдвартай омикрон дээр коронавирүсийн их үхэл дагуулдаг хувилбарыг нэмсэн юм байна. 
 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top