Шувуудын жиргээ хүмүүсийн сэтгэцийн эрүүл мэндэд нэн ашигтай гэж Германы эрдэмтэд мэдэгдлээ. Макс Планкийн нэрэмжит хүрээлэн ба Гамбург-Эппендорфийн их сургуулийн анагаахын төвийн эрдэмтдийн судалгааны үр дүнг “Scientific Reports” сэтгүүл нийтэлжээ. Сэтгэл гутрал гэсэн оноштой сайн дурын өвчтөнүүд дээр эрдэмтэд туршилт явуулав. Хамрагдсан 295 хүнд тодорхой давталттайгаар шувуудын жиргээ ба авто замын хөдөлгөөний дуу чимээг сонсгож байсан. “Шувуудын жиргээ сонсох үед оролцогчдын түгшүүр, паранойн түвшин гуравны нэгээр буурсан. Улмаар уураг тархинд аюул мэт төсөөлөгддөг стресс багасч мартагнаж байлаа. Ийм бичлэгийг сэтгэцийн өвчин, хямралыг эмчлэхэд ашиглах боломжтой. Гэтэл авто замын дуу чимээ эсрэгээр сэтгэл гутрал, хямралыг даамжруулж байв. Ялангуяа машин, мотоцикл зэрэг олон тээврийн хэрэгслийн дууг зэрэг сонсгоход байдал улам хүндэрсэн” хэмээн Германы эрдэмтд дүгнэжээ.