өдөр
шөнө
×

Үс шулуун болгох химийн хэрэгсэл хорт хавдрын эрсдэлийг нэмэгдүүлдэг

Үс шулуун болгоход ашигладаг химийн хэрэгсэл нь умайн хүзүүний хорт хавдар тусах эрсдэлийг нэмэгдүүлдэг гэж АНУ-ын Эрүүлийг хамгаалах үндэсний хүрээлэнгийн (NIH) эрдэмтэд мэдэгдэв. Энэ судалгааны үр дүн тус байгууллагын сайтан дээр нийтлэгджээ. 70 настай эмэгтэйчүүдийг авч үзэхэд, үс шулуун болгох химийн хэрэгсэл огт хэрэглэдэггүй хүмүүсийн 1,64% нь умайн хүзүүний хорт хавдартай байв. Харьцуулахад, ийм химийн хэрэгсэл ашигладаг эмэгтэйчүүдийн 4,05% нь умайн хорт хавдар тусчээ. Эмэгтэйчүүд үс шулуутгах химийн хэрэгслийг 1 жилийн хугацаанд 4 ба түүнээс олон удаа хэрэглэсэн тохиолдолд хорт хавдар үүсэх магадлал 2,55 дахин нэмэгдэж байлаа. Америк эрдэмтэд энэ судалгааг хийхдээ “Sister” хэмээх туршилтад хамрагдсан эмэгтэйчүүдийн өгөгдөл мэдээллийг ашиглажээ. “Sister” судалгааны хүрээнд хөхний хорт хавдар тусахад нөлөөлж буй хүчин зүйлсийг тогтоохын тулд 35-74 насны 33497 эмэгтэйг 11 жилийн турш ажиглаж судалсан юм байна. 
"Бид үс шулуутгах химийн хэрэгслийн марк, бүтэц зэргийг авч үзээгүй. Гэхдээ эдгээр бүтээгдэхүүний зарим орц (жишээлбэл, парабенууд, А бисфенол, металлууд, формальдегид) нь умайн хүзүүний хорт хавдар үүсэх эрсдэлийг нэмэгдүүлж байгааг  баталж чадлаа. Үүний зэрэгцээ үс арчлах бусад хэрэгсэл (үсний будаг, цайруулах, хими хийлгэх гэх мэт) нь өвчин үүсэхэд нөлөөлдөг эсэх нь тогтоогдоогүй" хэмээн "NIH"-н эрдэмтэн судлаачид ярилаа. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top