“Манай орос эрдэмтдийн бүтээсэн “Спутник V” вакциныг дэлхийн 71 орон бүртгэн авсан. Энэ вакцин бол ОХУ-ын түүхэнд хамгийн их экспортлогдож буй эмийн хэрэгсэл боллоо. Манай сан хэдхэн сарын дотор эмийн виртуаль компани байгуулж улмаар 1,3 тэрбум гаруй долларын Спутник вакциныг зарж борлуулаад байна. Зөвхөн энэ вакцины ачаар Оросын вакцины бүтээгдэхүүний экспорт 20 дахин нэмэгдсэн юм.... Одоо улс орнууд манай Спутник V вакцины хамрын дусаалга хэлбэрийг маш их сонирхож байна” хэмээн Оросын Шууд хөрөнгө оруулалтын сангийн ерөнхий захирал Кирилл Дмитриев “Россия 24” телевизэд ярилцлага өгөхдөө мэдэгдэв. Оросын "Спутник V" бол "COVID 19"-н эсрэг дэлхийн анхны вакцин. Гамалеин нэрэмжит Тахал, микробиологийн төвийн бүтээсэн энэ вакцины үр дүн 91,6%.