Оросын эмч Олег Абакумовын зөвлөгөө
Зарим хүн гадаа хүйтэн биш байхад хүртэл байнга л хөл, гар даарлаа гэдэг. Энэ нь цусны судсуудад асуудал үүссэнтэй холбоотой байж магадгүй, иймээс эмчид үзүүлж шалтгааныг тодруулаарай. Та бидний цусны судсуудыг дулааны батарей, хоолойтой зүйрлүүлж болох юм. Бүлээн цус гүйж буй судсууд маань хүйтэн үед дулаанаа хадгалахын тулд нарийсч агшдаг бол харин халуун үед дулаанаа өгөх гэж тэлж өргөсдөг. Хэрэв таны хөл эсвэл гар байнга даарч байдаг бол “хоолой” тань эвдэрчээ, эсвэл хэвийн ажиллагаанд нь ямар нэг юм саад болж байгаа гэсэн үг. Үүний шалтгаан олон: цус багадалт, атеросклероз, ханасан өөх тосын хомсдол, А ба Е витамины дутагдал, чихрийн шижин, бамбай булчирхайн ажиллагаа доголдох, даралт багадах....
Хэрэв цусны судсууд өвчлөөгүй, хэвийн хэрнээ гар, хөл даардаг бол дараах дулаацах арга хэмжээ аваарай. Биеийн дасгал, гимнастик тогтмол хийх хэрэгтэй, аль болох их ус ууж кофены хэрэглээгээ багасгавал зохино. Мэдээж, цаг агаарт тохируулан хувцаслаж бай. Болж өгвөл саун, халуун ууртай халуун усанд үе үе ор. Хамгийн гол нь архи тамхинаас бүрмөсөн татгалзах ёстой.