өдөр
шөнө
×

Алим тромбоос сэргийлнэ 

Алим, сонгино, апельсин, ногоон ба хар цай зэрэг нь тромб үүсэхээс (цус бүлэнтэх) сэргийлдэг гэж Харвардын анагаахын сургуулийн эрдэмтэд нотолжээ. Дээр дурдсан жимс ногоо, цайнд рутин агуулагддаг, энэ бол антиоксидант бөгөөд бичил циркуляцийн хянагч. Тромб үүсэхэд “PDI” фермент нөлөөлдөг, ийм учраас түүнийг блоклох чадвартай бодисыг олох гэж эрдэмтэд 500 гаруй химийн бодисыг, түүний дотор рутинийг судалж үзжээ. 500 бодисоос хамгийн өндөр үр дүн үзүүлсэн нь рутин байлаа. Рутин бол хялгасан судсуудын нэвчрэл ба хэврэгшлийг багасгаж, цус харвахаас сэргийлдэг, цус бүлэгнэх хугацааг бууруулдаг, зүрхний булчингийн агшилтыг сайжруулдаг юм байна. Рутинээр хамгийн баялаг ногоо бол алим. Шинэ алиманд органик хүчлүүд, минерал давсууд, янз бүрийн саахар, төмөр ба фосфорын органик нэгдлүүд, С ба В витамин, А провитамин (каротин), эфирийн тос, пектиний болон дубиль, будагч бодисууд  агуулагддаг аж. 
 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top