өдөр
шөнө
×

Гэр бүлээр нь эмчилбэл таргалалт багасна

---Оросын дотоод шүүрлийн эмч, хоол зүйч Алексей Калинчевын ярилцлагаас---
Сүүлийн үед дэлхийг хүүхдийн таргалалтын тахал нөмөрч авлаа. Үүний шалтгаан энгийн, томчуудтай л адил. Хүмүүс ихэнхдээ гиподинами (хөдөлгөөний хомсдолоос болж булчингийн сулрал үүсэх) ба хоолны илүүдлээс (энгийн нүүрс ус, ханаагүй транс өөх тос) болж таргалж байна.Коронавирүсийн Цар тахлын үед зайны сургалтын улмаас гиподинами өргөн түгсэн, одоо ч хэвээр. Хүүхдүүд мөн гар утас, компьютер тоглоомын улмаас гадаа гарч тоглох, зугаалахаас татгалздаг болжээ. Энэ бүхэн дээр буруу хооллолт, бэлэн хоол нэмэгдэн байдлыг улам даамжруулсаар л.
Хүүхдийн таргалалтыг эмчлэх хэцүү, эм сонгоход хүндрэл учирдаг, яагаад гэвэл ийм зориулалттай ихэнх эмийг зөвхөн насанд хүрэгчдэд зориулан бүтээдэг. Орчин үед илүүдэл жинтэй хүүхдийн эцэг эх нь голдуу таргалалтаар шаналж байдаг гэхэд хилсдэхгүй. Гэсэн хэрнээ эцэг эхчүүд өөрсдийгөө асуудалтай гэж үздэггүй, “Миний хүүхдийг л эмчил” гэдэг. Иймээс үр дүнд хүрэхийн тулд эмч тухайн гэр бүлийг бүхэлд нь таргалалтаас эмчилбэл зохино. Эсрэг тохиолдолд ашиг багатай, бүхий л хүчин чармайлт дэмий өнгөрнө. Дахин хэлэхэд, гэр бүлийн бусад гишүүд буруу хооллож байхад зөвхөн хүүхдэд зөв хоол албадаж өгөөд нэмэргүй. Гэр бүлийн бүх гишүүн зөв хооллолтын дэглэм баримталж эцэг эх нь юуг яаж хийхийг өөрсдөө харуулж үлгэр дуурайлал үзүүлэх ёстой. 
Таргалалт улам залуужиж, улам хүнд жинтэй болсоор байна. Хэрэв нөхцөл байдал өөрчлөгдөхгүй бол ирээдүйд бүр хүүхдүүдэд хүртэл мэс заслын аргыг ашиглахаас өөр аргагүй болох байх. 


 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top