өдөр
шөнө
×

Хөхний хорт хавдраас сэргийлэх тухай

Америк улсын Дэвис дэх Калифорний их сургуулийн эрдэмтэд 300 мянга гаруй эмэгтэйг хамруулсан судалгаанд анализ хийж 1996-2016 оны хоорондох хугацаанд явагдсан хөхний хорт хавдрын урьтал илрүүлгийн мэдээлэл, маммографийг судалжээ. “Маммографи буюу хөхний рентген оношилгоонд хэдэн наснаас хамрагдах тухай зөвлөгөөг өөрчлөх шаардлагатай байна. Энэ нь ялангуяа хөхний хорт хавдар тусах өндөр эрсдэлтэй эмэгтэйчүүдэд хамаатай. Ийм эмэгтэйчүүдийн тоонд ойрын хамаатан (төрсөн эх ба эгч дүү, охин) нь 45 наснаас өмнө хөхний хорт хавдраар өвчилсөн хүмүүс багтдаг. Одоо ийм өндөр эрсдэлтэй эмэгтэйчүүдэд ойрын хамаатны онош батлагдсан хугацаанаас 10 жилийн өмнө маммографи хийлгэ гэж зөвлөдөг. Харин сүүлийн үеийн судалгаа, саяхан гарсан дүгнэлтээс үзвэл эдгээр эмэгтэй маань хөхний рентген оношилгоог дээрх хугацаанаас 2-5 жилийн хожуу хийлгэвэл зохино. Яагаад гэвэл, хорт хавдрын эсрэг үзлэгт хэт эрт хамрагдвал хуурамч үр дүн гарах, нэмэлт цацрагт өртөх зэрэг сөрөг талтай. Тэгээд ч залуу эмэгтэйчүүдийн хувьд маммографи арай бага үр дүнтэй.... Тиймээс хэрэв ямар нэг нэмэлт хүчин зүйл байхгүй бол хорт хавдраар өвчлөх өндөр эрсдэлтэй энэ эмэгтэйчүүд ойрын хамаатны онош батлагдсан насанд хүрэхээс 5-8 жилийн өмнө маммографи хийлгэх ёстой... Гэхдээ эмэгтэйчүүдийн генд BRCA мутаци илэрсэн бол өөр хэрэг. 30-39 насны эмэгтэйчүүд хэрэв 1-ээс дээш тооны ойрын хамаатан нь хөхний хорт хавдраар өвчилсөн бол генетикийн эмчид үзүүлж хяналтад орох шаардлагатай” гэж эрдэмтэд зөвлөсөн тухай “Cancer” сэтгүүл бичжээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top