“Шүдээ угаах дадал зуршил олон талын ашигтай. Амны хөндий ба шүдээ тогтмол угааж байвал чихрийн шижин, даралт ихдэх, элэгний болон Альцгеймерийн өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжтой. Түүнчлэн зүрх судасны системийн өвчин тусах эрсдэл 9%-иар буурдаг” хэмээн Солонгос улсын Сөүлийн үндэсний их сургуулийн эрдэмтэд дүгнэжээ. Яагаад гэвэл, амны хөндийн ариун цэврийг сайтар сахиснаар хортой бактериудыг амнаас зайлуулна, чухам эдгээр бактерийн үйлчлэлийн улмаас парадонтит, гингивит өвчин үүсдэг. Тэр бүү хэл хортой бактериуд цааш цусны эргэлтийн системд очиж ноцтой үрэвслийг өдөөж улмаар олон өвчин үүсдэг, тухайлбал тромбоз.
Өдөрт 1 удаа шүдээ угаадаг бол даралт ихдэх өвчин тусах эрсдэл 23% буурдаг, харин 2 удаа цэвэрлэхэд 45%-иар багасдаг болохыг эрдэмтэд нотолжээ. “Хэрэв та юм идэх бүрдээ шүдээ цэвэрлэдэг бол хэзээ ч шүдний чулуу үүсэхгүй, буйл өвдөхгүй, тэр бүү хэл зарим өвчнөөс урьдчилан сэргийлж чадах юм” гэж Солонгосын эрдэмтэд зөвлөж байна.