ОХУ-ын Мэргэжлийн хяналтын газрын тэргүүн Анна Попова “COVID 19-н 2 шинэ штамм манай оронд илэрсэн. Үүнээс цербер хувилбар цаашид тархаж болзошгүй...
Орост сүүлийн 5 долоо хоног дараалан коронавирүсийн халдварын тоо буурч байгаа, бид нөхцөл байдлыг бүрэн хяналтандаа авч чадсан. Ойрын хугацаанд ямар ч хориг, хязгаарлалт тавихгүй” гэж мэдэгдсэн тухай “ТАСС” агентлаг дамжууллаа.
Харин Оросын академич, анагаах ухааны доктор Геннадий Онищенко “Шинэ штамм илэрсэн тухай сонсоод хүмүүс хамгийн түрүүнд аюултай эж боддог. Өнөөдөр 300 салбар шугам хяналтанд байна, эдгээр нь бүгд омикрон штаммын өөрчлөгдсөн хувилбар. Омикрон хүнээс хүнд амархан халдварладаг боловч өвчний явц хүндрэл багатай... Одоо ашиглаж буй вакцинууд бүгд түүнээс сайн хамгаалдаг, үр дүн жаахан буурсан байж магадгүй. Дэлхий даяар дархлаа тогтсон... Ковидоор өвчлөөд эдгэрсэн хүмүүс дээр вакцинжуулалтад хамрагдагсад нэмэгдэнэ. Өнөөдөр дэлхий даяар 12 тэрбум тун вакцин тариад байна” хэмээн ярилаа.