өдөр
шөнө
×

Хийжүүлсэн ундаанаас болж артери хатуурах эрсдэлтэй

“Саахар их агуулсан ундааг тогтмол хэрэглэх нь атеросклероз болох, артери хатуурах, тромб үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг. Саахар бол "муу" холестерины түвшнийг нэмэгдүүлдэг, түүнээс гадна хүчтэй исэлдэх стрессийг бас үрэвслийг өдөөх аюултай. Үүний улмаас липопротеинууд исэлдэж судасны эдүүдэд сөрөг нөлөөлж хатууруулдаг. Ийм учраас хүмүүс саахарны хэрэглээгээ тогтмол хянаж байх ёстой. 4 төрлийн ундаа нь артери хатууруулах, тромб үүсгэх аюултай. Үүнд хийжүүлсэн ундаа, саахар нэмсэн пакеттай жимсний жүүс, ханд, бас энергийн ундаа багтана. Эдгзэр ундааг хэтрүүлж хэрэглэхээс зайлсхийвэл зохино” хэмээн Оросын зүрхний эмч Анна Панова зөвлөжээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top