өдөр
шөнө
×

Хүүхэд том болтлоо эцэг эхтэйгээ цуг унтвал оюуны хөгжил нь саардаг

“Хүүхэд том болтлоо олон жилийн турш ээж, эсвэл эцэг эхтэйгээ нэг орон дотор цуг унтвал оюуны хөгжил нь саарах зэрэг сөрөг талтай. Мэдээж, нялх хөхүүл хүүхдийг орондоо авч унтахад шөнө хөхүүлэхэд амар хялбар. Мөн багаасаа ээж, аавтайгаа цуг унтсанаар хоорондын харилцааг улам дотно болж дасдаг, цаашид ч илүү нягт холбоо тогтож хэвшил болно. Бас эцэг эх нь шөнө босч хүүхдээ хэрхэн унтаж байгааг шалгахгүй зэрэг олон сайн талтай. Гэхдээ нэг зүйлийг эцэг эхчүүд анхаарах ёстой, бие хүн болж төлөвших үйл явц 2-3 наснаас эхэлж 9-10 нас хүртэл үргэлжилдэг. Энэ хугацаанд хүүхэд өөрийгөө батлахыг оролдож бие даасан хүн гэж мэдэрч эхэлнэ. Хэрэв эцэг эхчүүд энэ үе шатанд түүнд илүү анхаарч өөрийн хил хязгаарыг тэлэх боломж олгохгүй бол (жишээ нь тусдаа оронд унтуулах зэргээр) тухайн хүүхдийн оюуны хөгжил саарч удааширдаг. Гэхдээ шууд ганцааранг өөр өрөөнд орхих зэргээр авирлаж болохгүй. Эхний үед түүний оронд цуг хэвтэх, дуртай тоглоомыг өгөх, шөнийн гэрэл асааж орхих зэргээр тэвчээртэй байж аажмаар ганцаараа унтдаг болгож сургах хэрэгтэй. Хүүхэд тусдаа унтаж сурч байгаа үед түүнийг эр зоригтой, бие даасан гэж магтан урамшуулж байгаарай” хэмээн Оросын анагаах ухааны дэд эрдэмтэн, доцент Светлана Молчанова зөвлөжээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top