АНУ-ын Хойд Каролин мужийн Дьюкийн их сургуулийн эрдэмтэд нойр булчирхайн хорт хавдрыг эмчлэх шинэ арга нээсэн тухай ХМХ мэдээллээ. Орчин үеийн эмчилгээ нь ийм хорт хавдрыг зөвхөн сааруулах, зогсоож чадах бол шинэ аргын тусламжтай хавдрыг устгаж чадсан байна. Эрдэмтэд энэ удаа цацраг туяаны эмчилгээний аргыг сайжруулсан ажээ. Энэ аргын гол дутагдал гэвэл гамма цацрагууд нь эрүүл эсүүдэд хор хөнөөл учруулдаг. Ийм учраас эрдэмтэд радио идэвхт йодыг эластин полимер ба химийн эмчилгээний хэрэгсэлтэй холбоотой нано хэсгүүдтэй хослуулж туршжээ. Хорт хавдрыг эмчлэх шинэ аргыг лабораторийн оготно хулгана дээр туршиж үзэхэд эерэг үр дүн өгсөн. Тодруулбал, шинэчлэгдсэн аргын тусламжтайгаар хорт хавдрын хаалтыг устгаж улмаар хавдрын хэмжээг бууруулж чаджээ.