өдөр
шөнө
×

Нойр муудах нь гүзээ суух бас нэг шалтгаан

Гэдсэнд өөх хуримтлагдаж томрох бас нэг шалтгааныг олж тогтоосон тухай Копенгагены их сургуулийн эрдэмтэд мэдэгдэв. Илүүдэл жингээ хасч том гэдсээс ангижрахыг хүсч байгаа бол спортоор хичээллэх, эрүүл хооллох нь хангалтгүй. Тэр бүү хэл архи тамхи зэрэг буруу зуршлаа хаях ч багадна.
Эрдэмтэд шинэ туршилт явуулсны эцэст нойроо ханатал авах, хоногт хэдэн цаг унтах нь маш чухал үүрэгтэй гэж дүгнэжээ. Яагаад гэвэл, нойр муудсанаас болж даралт ихдэх өвчин, атеросклероз тусах эрсдэл өндөр. Мөн дутуу нойрноос болж үрэвсэл үүсэх, зүрх судасны өвчин тусах аюултай. Нойр муу хүмүүс турсны дараа  дахиж таргалах эрсдэл нэн өндөр. 18-65 насны 200 хүн сайн дураар энэ туршилтад  хамрагджээ. Тэд бүгдээрээ 8 долоо хоногийн турш хоолны хатуу дэглэм барьж дунджаар биеийн жингийн 12% хүртэл турсан. Туршилт дууссаны дараа оролцогчдыг бүтэн жилийн турш ажиглаж олон үзүүлэлтийг тэмдэглэж авсан аж. Түүнчлэн оролцогчдоос хэдэн цаг унтдаг, чанартай нойрссон эсэхийг асуулга авч үнэлсэн. Хоногт 6 цагаас бага унтдаг хүмүүсийг 7-8 цаг унтдаг хүмүүстэй харьцуулахад илүү хурдан өөхөлж таргалсан нь тогтоогдов. “Нойр, чанартай нойрсох  нь турах асуудалтай маш гүн холбоотой.... Гэтэл насанд хүрсэн хүмүүс ихэнхдээ ханатал нойрсч чаддаггүй” гэж Копенгагены их сургуулийн био-анагаахын кафедрын профессор, доктор, тэргүүлэгч судлаач Сигне Тореков мэдэгдэв. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top