өдөр
шөнө
×

Инфарктаас сэргийлэх тухай 

Америкийн кардиологийн нийгэмлэг жил тутмын хурлаа Даллас хотод зохион байгуулав. Энэ үеэр эрчүүдийн инфарктын талаарх шинэ баримтыг дэлгэсэн тухай “Express” мэдээллээ. Инфаркт гэнэт “ирдэг” гэдэг ч энэ талаар бүр сарын өмнөөс сэрэмжлүүлдэг шинж тэмдэг байдгийг эрдэмтдийн судалгаа батлав. 35-65 насны 567 эрчүүдийг хамруулж судалгаа хийхэд тэдний 80% нь шинж тэмдгүүд илэрсэн гэжээ. Гэхдээ эдгээр шинж тэмдэг нь зүрх зогсохоос 1 цагийн өмнө эсвэл бүр 1 сарын өмнө илэрсэн аж. Эрчүүдийн 56% цээжээр өвдсөн, 13% нь амьсгаа давхацсан, 4% нь толгой эргэсэн, зүрх хурдан цохилсон эсвэл ухаан алдсан зэрэг шинж тэмдгийг тоочжээ. Энэ судалгааны материал мөн “Journal of General Internal Medicine” сэтгүүлд нийтлэгдсэн байна. 
“Инфарктын ямар нэг шинж тэмдэг илэрвэл шуурхай хөдлөх ёстой. Юуны өмнө Түргэн тусламж дууд. Эмч ирэхээс өмнө аспирин (300 мг) ууж болно, энэ нь цус шингэрүүлж зүрхэнд очих цусны урсгалыг сайжруулна.... Фастфүүд, өглөө хуурай юм идэж гарах, давсалсан хүнс, амттан зэрэг нь зүрхний дайрлага, шигдээс болох магадлалыг нэмэгдүүлдэг” гэж эмч нар сэрэмжлүүллээ. 
 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top