өдөр
шөнө
×

Урт насалъя гэвэл улаа арчил 

Хөлийн пилинг таны гоо сайханд хэрэгтэй төдийгүй эрүүл мэндийн байдалд эерэгээр нөлөөлнө. Ялангуяа хөлийн улын арьсыг сайн арчилж үхэжсэн эсүүдийг тогтмол арилгах хэрэгтэй. Хөлийн уланд маш олон тооны биологийн идэвхт цэгүүд байдаг бөгөөд иллэг хийх зэргээр байнга өдөөж байвал хүн үргэлж эрүүл энх явж нас уртасна гэж Хятадын уламжлалт анагаах ухаан үздэг юм байна. Харин улны арьс хэт хуурайшин  хатуурах, эвэрших, бохирдох юм бол тавгүй мэдрэмж төрөх, мөөгөнцөртөх, хагарч эвэрших, цусны эргэлт доголдох зэрэг сөрөг талтай. Тэр бүү хэл хөлний улны биологийн идэвхт цэгүүдийн мэдрэмж буурч “хагас унтаа” байдалд орно гэсэн үг. Ийм учраас хөлөө тогтмол арчилж улны эвэршсэн давхрааг тогтмол арилгаж иллэг хийх нь биеийн тодорхой эрхтэнүүдийн үйл ажиллагааг сайжруулдаг. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top