Ангин буюу хоолойн гүйлсэн булчирхайн үрэвслийг (хоолой хавдах ч гэдэг) гэрийн нөхцөлд эмчлэх энгийн аргыг санал болгоё.
* 0,5 литр бүлээн усанд чацарганы тосоос 1 хоолны халбагыг хийж сайн хутгана. Энэ холимгоор 30 минут тутамд хоолойгоо зайлна, өвдөхөө больтол хэрэглэ. Үүний зэрэгцээ түүгээс бас хоолой дээрээ жин тавьж болно.
* Алимны уксус ба буцалсан бүлээн усыг адил хэмжээгээр авч холино. Дараа нь энэ холимгоор цаг тутам хоолойгоо зайлаарай.
* “Иван цай” ургамлыг халуун ууранд байлгаж дараа нь өвдсөн хоолой дээрээ тавина.
*Сармис арилгаж 5-6 хумсыг нухна, дараа нь сүүнд хийж буцалгаад гал дээрээс авч хөргөх хэрэгтэй. Үүнээс өдөрт хэдэн удаа тус бүр 1 цайны халбагыг ууна.