өдөр
шөнө
×

11 сарын 14 –Чихрийн шижинтэй тэмцэх өдөр

Жил бүр 11 сарын 14-ны өдөр дэлхий даяар Чихрийн шижинтэй тэмцэх өдрийг тэмдэглэдэг. Энэ өвчний тухай Оросын дотоод шүүрлийн эмч, нутрициологч, хоол зүйч Алексей Калинчевын ярилцлагаас хүргэж байна. 
Диабет буюу чихрийн шижин өвчнийг 2 төрөлд хуваадаг: инсулинээс хамааралтай ба инсулинээс хамааралгүй. 1-р төрлийн чихрийн шижин голдуу хүүхэд, өсвөр насанд тусдаг бол 2-р төрлийн диабет өвчнөөр нас бие гүйцсэн хүмүүс өвчилдөг.
Инсулинээс хамааралтай диабет үүсэхэд генийн удамшил их үүрэгтэй. Бага, өсвөр насанд голдуу санаандгүй эсвэл онцгой, амь насанд аюултай нөхцөл байдал үүссэн үед энэ өвчин оношлогдох нь бий. Жишээ нь: Хүүхэд өөр өвчнөөр өвчилж эмнэлэгт, сэргээн амьдруулах тасагт байхад шинжилгээ авч чихрийн шижинтэй гэдгийг олж тогтоодог.
Харин 2-р төрлийн чихрийн шижин бол таргалалтын хүндрэлийн үед үүсдэг. Олон арван жилээр буруу хооллох, хөдөлгөөний хомсдолд орох, амьдралын эрүүл бус хэв маяг баримтлах нь энэ өвчин үүсэх гол шалтгаан. 2-р төрлийн чихрийн шижин өвчин гэхдээ 1-р төрлөөс ялгаатай нь бүрэн эмчлэгдэж эдгэрдэг. Гэхдээ өвчний эхний үе шатанд эмчид, эмнэлэгт хандах ёстой. Хамгийн гол нь хүмүүс амьдралын хэв маягаа өөрчилж эмчилгээнд тасралтгүй хамрагдах хэрэгтэй. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top