өдөр
шөнө
×

Ганцаардлаас болж даралт ихдэх аюултай

Америкийн эрдэмтэд 5 жилийн хугацаанд судалсны эцэст ганцаардал ба артерийн даралт ихсэхийн хооронд уялдаа холбоо байгааг илрүүлжээ. Энэхүү уялдаа холбоо нь хүмүүсийн нас, биеийн жин, арьс өнгө, тамхи татах, сэтгэл гутрал, айдас зэрэг хүчин зүйлсээс хамаардаггүй аж. “Удаан ганцаардах мэдрэмж яваандаа артерийн даралтад нөлөөлж он жилээр бага багаар нэмэгдэж байв, дунджаар 10%-иар. 4 жилийн дараа тэдний даралт нилээд хэмжээгээр ихэссэн нь тогтоогдсон” гэж АНУ-ын судлаачид тайландаа дурджээ. Хүний сэтгэл санаа, бие махбодид ганцаардал сөргөөр нөлөөлж байгааг шууд тогтоох амаргүй. Аливаа хүн олон тооны хүмүүстэй танил, тэдэнтэй харьцдаг ч дотор сэтгэлдээ ганцаардаж байж магадгүй, учир нь эргэн тойрны хүмүүс өөрийг нь ойлгохгүй байгааг ухаарах нь элбэг. 
Цусны өндөр даралт бол чимээгүй аюул, чухам түүнээс болж зүрхний шигдээс, цус харвах эрсдэл ихэсч бөөрний үйл ажиллагаа мууддаг билээ. Биеийн байдал хэвийн хүмүүст хүртэл дотоод ганцаардал сөргөөр нөлөөлж байжээ. Ийм учраас даралт ихдэхийг ганцаардмал хүмүүсийн өвчин гэж нэрлэх нь бий. Анхааруулахад, ганцаардмал хүмүүс хэрэв хорт хавдар тусвал өвчин нь хурдан хүндэрч үгдэрч байсан, тиймээс ганцаардал бол та бидний бодож байдгаас ч их аюултай бололтой. Сонирхуулахад, хүмүүс өөрсдийн бүрэг зан, нийгэмд дасан зохицох чадвар муугаас болж ганцаардах тохиолдол байдаг ч ганцаардал удамшдаг хэмээн Голландын эрдэмтэд нотолжээ.
 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top