Эцэг эхийн тамхидалт үр удамд сөрөг нөлөөлж тамхинаас хамааралтай болгодог гэж АНУ-ын эрдэмтэд мэдэгдлээ. Тэдний туршилт, судалгааны ажлын тухай “Molecular Psychiatry” сэтгүүл бичжээ. Туршилтыг АНУ-ын Пенсильваний Сувилагчдын сургуулийн болон Перельманы Анагаахын сургууль, Темплскийн их сургууль, Роберт Вуд Жонсоны Анагаахын сургуулийн эрдэмтэн судлаачид хамтарч явуулсан юм байна. Тэд никотины хамаарал яаж үүсч буйг тодорхойлохын тулд мэрэгч амьтдад 60 хоногийн турш никотин тарьж үр удмыг нь судалжээ. “Туршилтын хархуудаас төрсөн зулзагууд бие даан никотиныг хэрэглэх хандлага ажиглагдсан. Үүний зэрэгцээ эдгээр зулзагын ой санамж алдагдах, түгших түвшин өндөр байв. Энэ нь уураг тархины гиппокампын генд нөлөөлсөнтэй холбоотой байх, яагаад гэвэл чухам энэ хэсэг нь сургалт, ой тогтоолттой холбоотой” гэж эрдэмтэд мэдэгдэв. Одоо эрдэмтэд никотины нөлөөг хүмүүсийн үр удам дээр туршихыг хүсч байна.