өдөр
шөнө
×

Дэлхийн хүн ам 8 тэрбум хүрлээ

“Манай гарагийн хүн амын тоо өнөөдөр буюу 2022 оны 11 сарын 15-нд 8 тэрбум хүрлээ” гэж НҮБ-ын Хэвлэлийн алба мэдээлэв. 
Дэлхийн хүмүүс 1 тэрбумаар нэмэгдэхэд 12 жил шаардагджээ. Хүн төрөлхтөн 2030 онд 8,5 тэрбум болж 2080 онд 10,4 тэрбум давна гэж эрдэмтэд таамаглаж байна. Сонирхуулахад, сүүлийн 200 жилд дэлхийн хүн ам 8 дахин өсчээ. 1900 оны эхээр манай гараг дээр 1,6 тэрбум хүн аж төрж байсан бол 2000-аад онд 6 тэрбум давж 2011 онд 7 тэрбум хүрсэн аж. "Үүний шалтгаан нь анагаах ухааны хөгжил, ариун цэвэр халдваргүйжүүлэлтийн түвшин дээрдэж ундны ус илүү хүртээмжтэй болж олон хүн вакцинжуулалтад хамрагдаж байгаатай холбоотой:... Гэвч дэлхийн хүн амын өсөлт сүүлийн үед буюу 1950 оноос хойш саарч байгаа. Төрөлт буурсан, цагаачлал ихэсч буйн улмаас 2022-2050 онд 60 гаруй орны хүн ам 1% ба түүнээс их хувиар буурах төлөвтэй.... 2050 он хүртэл дэлхийн 8 оронд хүн амын өсөлт хамгийн их  байх болно, энэ бол Ардчилсан Конго улс, Египет, Этиоп, Энэтхэг, Нигери, Пакистан, Филиппин, Танзани" ” гэж НҮБ-ын мэргэжилтнүүд мэдэгджээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top